Блогчидын санаачлагыг


  • Блогчидын санаачлагыг бодит ажил болгох “Зарлиг Хүмүүнлэгийн Хөдөлгөөн” буюу блогийн баннер сурталчилгааны орлогоор хүмүүнлэгийн төсөлд хөрөнгө оруулалт хийх зорилготой уг хөдөлгөөний ач холбогдолыг олон нийтэд таниулах зорилгоор “Блогчид ЗАРЛИГдСАН” сэдэвт шилдэг вайрал видео агуулга бүтээх уралдааныг зарлаж байна.

    Тавигдах шаардлага:
    Видео агуулга 3 минут хүртлэх хугацаатай байна
    Мэргэжлийн шаардлага тавихгүй. Гар утсаар бичсэн ямар ч эвлүүлэггүй, засваргүй бичлэг байсан ч болно.
    Гар утас, камер, мултмедиа гэх мэт бүр төрлийн төхөөрөмж, програм ашиглаж болно.
    “Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөн”- ийг илэрхийлсэн байна
    Сонирхолтой, бүтээлч, өвөрмөц, бусдаас онцгой санаа гаргасан байна
    Олон мянган хүний анхаалыг татахуйц агуулга бүтээх нь “вайрал” видеоны гол шалгуур байдаг.
    Бүтээлийн төгсгөлд “ZARLIG.biz хүмүүнлэгийн хөдөлгөөн” гэж бичсэн байна.


    Хугацаа:
    2011/11/01- 12/01 бүтээлийг info@zarlig.biz хаягаар хүлээн авч Youtube.com/NMMAteam сувагт байрлуулна. Ирсэн бүтээлийг шууд байрлуулах тул түрүүлж илгээснээр өөртөө давуу талыг бий болгоно. Бүтээлээ өөрийн товч танилцуулгын хамт илгээнэ.
    2011/12/02- ний 18:00 цагт тухайн хугацаа хүртэл үзсэн үзэгчийн тоогоор бүтээлүүдийг байр эзлүүлнэ. Үзэгчийн тоо тэнцсэн тохиолдолд Like-н тоог харгалзаж шалгаруулна.
    2011/12/03 Монгол Блогчид 2011 наадмын үеэр шагналыг гардуулна.

    Шагнал:
    Тэргүүн байр 1 - Өргөмжлөл, 500.000₮
    Дэд байр 1 - Өргөмжлөл, 300.000₮
    Гутгаар байр 1 - Өргөмжлөл, 200.000₮
    Тусгай байр 3- Талархал, дурсгалын зүйлс

    Дэлгэрэнгүйг: 
    Утас: 88061518, 365555
    Ц-хуудас: http://zarlig.biz/
    Ирсэн бүтээлүүдийг үзэх: http://www.youtube.com/nmmateam#g/c/AA8AFA8F6C66F488