Багшаа хүндлэх ёсыг дэлгэрүүлье


Бид энэ булангаар Монголын боловсролд оруулсан хувь нэмэр үлэмж их, олон хүнийг ажилд амьдралд нь залж чиглүүлж, зааж сургасан ач буян ихтэй, хүүхдийн билэг ухааныг илрүүлэх, хөгжүүлэх онцгой үр дүнтэйарга, туршлага түгээн дэлгэрүүлсэн, хүүхдийг хүн болгож хүмүүжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулсанхүүхдэд ээлтэй, хүүхэд бүрийг сурч чадна гэдэгт итгэж зүтгэдэг хичээнгүй багшийн тухай өгүүлж байхаар боллоо. Ийм багшийг олон түмэн гавьяатай БАГШ гэж хүндэлж ирсэн сайхан уламжлалтай билээ. 
Бид ч тэр уламжлалыг хадгалахыг эрмэлзэж байна. 
Шавь нь багшаа дээдлэх ёс, багш нь шавиа хүндлэх ёс, олон түмэн нь эрдэм боловсролтой хүнийг эрхэмлэх ёс алдагдвал боловсрол хөгжихгүй. Боловсролын салбарын хөгжил сул бол Улс орны хөгжил сул байдаг. 
Иймд бид багшийг эрхэмлэх ёсыг эрхэм болгож үлгэр жишээ болохоор багшийн сургамжийг энд байнга өгүүлж байхаар болсон. Эрдэм боловсролтой шавийн тухайд “Зөв Монгол хүүхэд”, багшийн хөгжүүлэхэд чиглэсэн “Шинэ зууны Монгол багш”, боловсролын хөгжлийг дэмжихээр “Шилдэг агуулга, арга туршлага” гэсэн булангууд энэ сайт дээр ажиллуулж эхэллээ. 
Боловсролын салбарт сэтгэл зүрхээ гаргаж ажилладаг хүмүүс хамтран ажиллана гэдэгт итгэж байна.