ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ БАГШ (Draft)


Тогтвортой хөгжил, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, хүүхдэд ээлтэй, ёс зүйтэй, түшиг тулгууртай байхыг эрхэмлэн хэрэгжүүлдэг, мэргэжлийн болон нийгэм соёл, технологийн талаар өргөн мэдлэгтэй, судлах шинжлэх, шинийг санаачлах зэрэгт манлайлагч байж шинэчлэлд зохицон өөрчлөгдөж, тасралтгүй хөгжих чадвартай багшийг “Шинэ зууны МОНГОЛ БАГШ” гэнэ.   

(Багшийн загвар)                                                                                                         

Мэдлэг

Заах хичээлийн агуулгын

 

 

- Тухайн шинжлэх ухааны тулгуур онол,  үзэл баримтлал, зарчим, хууль, зүй тогтол
- Үндсэн ухагдахуун, нэр томьёо, шинжлэх ухааны хэл, шинжлэн судлах арга, хэрэгсэл   
- Судлагдахууны  үндсэн ухагдахуун, сэдвүүдийг суралцагч хэрхэн ойлгодог туршлага (нийтлэг дүр төрх, нийтлэг жишээ) 
- Тухайн шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээ (шинжлэх ухааны мэдлэгийг  өдөр тутмын амьдралд хэрэглэж буй туршлага, ач холбогдол)

Орчин үеийн түгээмэл асуудлын  

- Монгол хэл, түүх, соёл,сэтгэлгээний уламжлал,
- Даяаршил, дангааршил,
- Тогтвортой хөгжил,
- Эрүүл мэндийн боловсрол,
- Иргэний боловсролын асуудлыг үндсэн хичээлтэй хэрхэн холбох тухай 

Багш мэргэжлийн(Сурган хүмүүжүүлэх зүй,дидактик, сэтгэл судлалын нэгдмэл)

- Хүүхэд-суралцагчийн хөгжил, төлөвшил
- Багш мэргэжилтэн (өөрийн тухай)   
- Боловсролын онол, үзэл баримтлал, бодлого, тэдгээрийн хэрэгжилт
- Боловсролын эрх зүйн орчин (Багшид тулгарч буй ёс зүй, эрх зүйн асуудал, шийдвэрлэх арга зам)
- Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр
- Суралцахуй (Суралцагчдын хувийн ялгаа, хэрэгцээ, сонирхол, суралцах хэв шинж; суралцахуйн зонхилох онол, үзэл баримтлал; суралцахуйд үзүүлэх нийгэм, соёлын нөлөө ба өмнөх туршлага; суралцагчийн өөртөө итгэх итгэл, сурах сэдэл; суралцах чадамж)
- Сургахуй/багшлахуй (суралцах тав тухтай орчин, түүнийг хэрхэн бүрдүүлэх тухай; тухайн хичээлээр эзэмших мэдлэгийг хэрхэн бүтээх, бүтэцлэх, бусад хичээлийн агуулгатай холбох, амьдралд хэрэглэх тухай; тухайн агуулгыг судлахад тулгардаг нийтлэг ташаа ойлголт, гаргадаг түгээмэл алдаа, тэдгээрийг залруулах арга зам; сургалтын төлөвлөлт, сургалтын аргууд, тэдгээрийн хэрэглээ; суралцагчдын бүлэг, анги хамт олонтой ажиллах нь)
- Үнэлгээ (сургалтын явцын, үр дүнгийн; багшийн өөрийн үйл ажиллагааны)
Сургууль  (Сургууль – хүүхэд бүрийн хөгжин төлөвших, суралцаж, амьдрах орчин)

Ур чадвар

Хувийн

- Эх хэлээрээ яруу, утга төгс ярих, бичих
- Түгээмэл гадаад хэл дээр унших, ойлгох
- МХТ-ийг хэрэглэх
- Өөрийгөө таних, илэрхийлэх
- Өөрийгөө хөгжүүлэх
- Өөрийгөө хянах, залах
- Бүтээлчээр сэтгэх
- Бие даан ажиллах  
- Асуудал шийдвэрлэх  

Мэргэжлийн

- Судлах, шинжлэх
- Сурах, сургах
- Төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, үр дүнг танилцуулах
- Чиглүүлэх, зөвлөх
- Шинийг сэдэх, зохион бүтээх
- Харилцах, хамтарч ажиллах

Нийгмийн

- Идэвхтэй сонсох, хэлэлцэх
- Бусдыг ойлгох
- Нийгмийн амьдралд оролцох  
- Зохицон өөрчлөгдөх
- Манлайлах, зохион байгуулах

Эрхэмлэх зүйл

Хүүхдэд ээлтэй

- Хүүхдийг ойлгодог, хайрладаг
- Суралцагчийн онцлог, ялгаанд хүндэтгэлтэй ханддаг
- Хүүхэд бүрийг амжилттай сурч чадна гэдэгт итгэдэг
- Хүүхэд бүрийн чадавхийг бүрэн дайчлахыг эрмэлздэг

Ёс зүйтэй

- Багшийн нэр хүнд ёс зүйг эрхэмлэдэг
- Зөв үлгэр дуурайлалтай
- Үндэсний ёс заншлаа дээдэлдэг
- Багшлах ажилдаа элэгтэй, чин сэтгэлээсээ ханддаг

Түшигтэй

- Мэргэжил нэгт нөхдөө дэмждэг
- Шинэчлэл, шинэ санааг соргог мэдэрдэг
- Хамтран суралцдаг, мэдээллийг хуваалцдаг
- Ажил хэрэгч, хариуцлагатай, хичээнгүй
- Баг, нийтийн эрх ашгийг дээдэлдэг
- Эцэг эх, хүүхдийн итгэлийг даадаг

 Багшийн загвар гаргах хэсгийн ажлын үр дүнгээс