Үйлчилгээний нөхцөл


Нэгдүгээр зүйл. Ерөнхий нөхцөл 

1. Манайхаас сургалтын агуулга удирдах “SUR” системийг өөрийнхөө сургалтын хэрэгцээнд зориулж хаяг www.****.sur.mn нээж, сервер ашиглах үйлчилгээ авах багш   бидэнд хандаж   авна. “Манай онлайн сургалтын аргазүйн” сургалтад хамрагдаж байгаа бол сургагч багшаар дамжиж нээлгэх боломжтой. 

2. Суралцагч сургалтын агуулгыг онлайнаар судлахын тулд “SUR” системд бүртгүүлсэн байх шаардлагатай. 


Хоёрдугаар зүйл. Бүртгэл болон Хувийн мэдээлэл

Хэрэглэгч манай системд бүртгүүлэхийн тулд овог нэр болон и-мэйл хаягаа оруулах хэрэгтэй. Сервер и-мэйлээр зөвлөгөөг автоматаар явуулах болон төлбөр тооцооны системд регистрийг үндэс болгох зэрэг шаардлагын үүднээс та и-мэйл хаягаас эхлэн өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай.
Таны хувийн мэдээллийг өөр хэн нэгэнд ямар ч нөхцөлд өгөхгүй байх үүргийг Цахим сургалтын үндэсний төв хүлээнэ. 

Дөрөвдүгээр зүйл. Агуулга удирдах системийн хөгжүүлэгч багш

Агуулга хөгжүүлэгчийн эрх баталгаажиж хэрэглэгч болсноор та доорх үүргийг хүлээнэ:
1. Хэрэглэгч та өөр хэрэглэгчтэй өөрийн нэвтрэх эрх болон нууц дугаараа солилцох болон дамжуулах ёсгүй. 
2. Хэрэглэгч та манайхаар баталгаажсан ямар нэгэн материалыг зөвшөөрөлгүйгээр хэн нэгэнд худалдаж, дамжуулж, солилцож болохгүй.
3. Доорх нөхцөлүүдэд сервер нь хэрэглэгчийн эрхийг түр хугацаагаар болон бүр мөсөн цуцлах эрхтэй: 
a. Хэрэглэгч дээрх үүргийг зөрчсөнөөр гэрээг зөрчсөн тохиолдолд. 
b. Хэрэглэгч төлбөрөө буцаасан авсан нөхцөлд. 

Тавдугаар зүйл. “SUR” Серверийн үүрэг.

1. Техникийн нөхцөлд гарсан гэнэтийн хүндрэлүүдээс бусад бүх үед сервер онлайн болон вэб сайтын сүлжээндээ ямагт байна. Ийм гэнэтийн хүндрэл гарсан тохиолдолд сервер хэрэглэгчид и-мэйлээр мэдэгдэнэ. 
2. Сервер нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад задруулах, дамжуулах зэрэг асуудлуудыг гаргах ёсгүй. 

Зургаадугаар зүйл. Оюуны өмчийн эрх.

1. Серверийн болон sur.mn лого нь Цахим сургалтын үндэсний төвийн худалдааны тэмдэгтээр бүртгэгдсэн. 
2. Монгол Улсын Оюуны Өмчийн Газраас олгосон эрхийн дагуу Сервер, sur.mn вэб сайт болон түүний хэв загвар нь бүртгэгдсэн бөгөөд зөвшөөрөлгүйгээр өөр зорилгоор хууль бусаар ашиглахаас хамгаалагдсан болно. 
3. Агуулга хөгжүүлэгчийн веб програмчлалын хэсгээс бусад оруулсан бүх агуулга нь хөгжүүлэгчийн багш таны оюуны өмч болж баталгаажна. 


 Цахим сургалтын үндэсний төв