БШУЯ-наас багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлал шалгаруулах уралдаан зарлажээ


Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлал шалгаруулах тухай сайдын тушаал гарсан байна.
Уг уралдаан 2013 оны 02 дугаар сарын 01 нээс 2013 оны 05 дугаар сарын 01 ны өдөр хүртэл үргэлжилж дүнгээ гаргах юм байна. 

Уралдааны зорилго нь: Бие даан суралцах чадвар, эрмэлзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, хөгжлийг дэмждэг багшийн ажлыг бодитой, олон нийтийн оролцоонд суурилан үнэлэх аргазүй, аргачлал боловсруулан хэлэлцүүлж туршсан цэцэрлэг, сургуулийн тэргүүн туршлагыг урамшуулах, энэ талаар баримтлах бодлогод тусгах юм байна.

Зорилтын хүрээнд: Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмждэг багшийн ажлыг ажлыг үнэлж дүгнэх шилдэг арга зүй, аргачлалыг цэцэрлэг, сургуулийн түвшинд боловсруулж, хэлэлцүүлэх, турших, үр дүнг тооцох тэргүүн туршлага солилцох бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах цэцэрлэг, сургуулиудын тэргүүн туршлагыг урамшуулах, нийтийн хүртээл болгох, бодлогод тусгахыг чухалчилж байгаа юм байна.

УРАЛДААНЫ ТУШААЛ, УДИРДАМЖТАЙ ТАНИЛЦАХ БОЛ ЭНД ДАРНА УУ.